Амбер Херд экс нөхөр Жонни Деппэд 1 сая доллар төлснөөр тэдний дундах хэргийг албан ёсоор хаажээ

Амбер Херд экс нөхөр Жонни Деппэд 1 сая доллар төлснөөр тэдний дундах хэргийг албан ёсоор хаажээ

Жонни Депп, Амбер Херд нарын салалт болон нэр хүндэд халдсан гэх маргааны шүүх хурал нээлттэй болж, нотлох баримт хангалтгүй гэж үзсэний улмаас Жонни Деппийн ялалтаар шүүх хурал хурал өндөрлөсөн байдаг.

Шүүх хурлаас хойш бараг жилийн дараа жүжигчин Амбер Херд экс нөхөр Жонни Деппэд 1 сая доллар төлжээ. Харин түүнийг нь Жүнни Депп буяны таван байгууллагад хандивлахаар болсон бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр байгууллагууд нь "Make-A-Film Foundation", "The Painted Turtle", "Red Feather", "Tetiaroa Society", "Amazonia Fund Alliance" зэрэг аж.

Жонни Депп саяхан Каннын кино наадмын нээлтийн өдөр олны өмнө гарч ирсэн. Харин охины хамт Испанид амьдарч буй Амбер Херд зургаадугаар сарын 24-нд болох "Гал түймэр" киноныхоо дэлхийн нээлтээр Италийн 69 дэх удаагийн Таормина кино наадамд оролцох гэнэ.