БНСУ-ын Astro хамтлагийн гишүүн асан Мүүнбиний ээж хүүгийнхээ талаарх худал цуурхлыг нэн даруй зогсоохыг гуйжээ

БНСУ-ын Astro хамтлагийн гишүүн асан Мүүнбиний ээж хүүгийнхээ талаарх худал цуурхлыг нэн даруй зогсоохыг гуйжээ

БНСУ-ын Astro хамтлагийн гишүүн асан Мүүнбин дөрөвдүгээр сарын 19-нд 25 насандаа таалал төгссөн байдаг.

Энэхүү явдлаас хойш олон мянган шүтэн бишрэгчид нь түүний араас гашуудаж буй хэдий ч зарим нэг иргэд худал цуу яриа тарааж байгаа нь Мүүнбиний ээжид үнэхээр хэцүү байгаа бөгөөд нэн даруй зогсоохыг гуйжээ.

Талийгаач Мүүнбиний ээж "Сайн байцгаана уу? Мүүнбиний ээж байна. Би ч гэсэн захидал, цэцэг зэрэг шүтэн бишрэгчдийн чин сэтгэлд талархаж байна. Хүн болгон миний хүүг санаж, үгүйлж байгааг би мэднэ. Гэхдээ зарим нэг хүмүүс нийгэмд ор үндэсгүй худал цуурхал тарааж байгааг би харлаа. Үнэхээр гомдож байна. Миний хүүгийн талаар хов жив, батлагдаагүй баримт, цуурхал гаргахгүй байгаасай гэж би чин сэтгэлээсээ гуйж байна” гэжээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө