"Украины арми Оросуудад эзлэгдээд байсан долоо сууринг чөлөөлсөн" гэж мэдэгджээ

"Украины арми Оросуудад эзлэгдээд байсан долоо сууринг чөлөөлсөн" гэж мэдэгджээ

Украины Батлан хамгаалахын дэд сайд Х.Малиар, “Оросын цэргүүдээс 90 орчим хавтгай дөрвөлжин км-тэй тэнцэх хэмжээний газар нутгийг буцаан авлаа. Донецк мужийн баруун хэсэгт орших Макаривка, Запорожье мужийн баруун нутгийн Новодаривка зэрэг долоон сууринг Оросуудаас чөлөөлсөн” гэж мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, "тулаан ширүүн болж байгаа ч бид урагшилж байна. Манай дайчдын хүч чадал үр дүнгээ өгсөөр байгаа бөгөөд одоо тулалдаж байгаа бүх хүмүүст, холбогдох газруудад манай байлдааны бригадуудыг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа" гэж мэдэгдсэн юм. Харин Оросын Батлан хамгаалах яам цэргүүд нь янз бүрийн байрлалд Украины цэргүүдийг хориглон тулалдаж байна гэж мэдээлжээ. Мөн Украины эрх баригчдын мэдээлснээр, уг дайралтын үеэр зургаан хүн амиа алдаж, 25 хүн шархадсан гэжээ. 

Эх сурвалж: BBC