БНСУ-ын алдарт жүжигчин Ким Ү Бин болон Бэ Сүжи нар дахин хамтарна

БНСУ-ын алдарт жүжигчин Ким Ү Бин болон Бэ Сүжи нар дахин хамтарна

БНСУ-ын алдарт жүжигчин Ким Ү Бин болон Бэ Сүжи нар Ким Ин Сүг зохиолчийн цоо шинэ цувралд хамтран тоглохоор болжээ.

“Wishes Granted by Genie” гэх нэртэй уг цуврал нь нийт 12 ангитайгаар, дараа жил гарах төлөвлөгөөтэй байна.

Өнөөдөр /2023.06.14/ “Hwa&Dam Pictures” кино компани хоёр жүжигчнийг удахгүй гарах " Wishes Granted by Genie" цувралд хамтдаа тоглох болно гэдгийг албан ёсоор зарлажээ.

Энэхүү киног "Алдар", "Гоблин", "Ноён нар", "Өв залгамжлагчид" зэрэг хит кинонуудыг бичсэн Ким Ин Сүг зохиолыг бичиж, "Extreme Job", "Melo is My Nature" зэрэг киноны найруулагч Ли Бён Хун ажиллах юм. 

Ким Ү Бин, Сүзи нар өмнө нь 2016 оны хит болсон "Uncontrollably Fond" драмад хамтдаа тоглож байсан.

Тухайн үед тэдний гайхалтай хослол олны анхаарлыг татаж, үерхлийн тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж байжээ. Ким Ү Бин одоогийн найз бүсгүй Шин Мин Атай үерхдэг байсан учраас энэхүү яриа ердөө цуу яриа хэвээр үлдэж, тэд өнөөг хүртэл сайн найзуудын хувиар нөхөрлөсөн байна.