Чеченийн удирдагч Кадыров "баруун гар" гэгддэг А.Делимхановоо олохын тулд Украины тагнуулын албанд өндөр шагнал амлажээ

Чеченийн удирдагч Кадыров "баруун гар" гэгддэг А.Делимхановоо олохын тулд Украины тагнуулын албанд өндөр шагнал амлажээ

Чеченийн удирдагч Кадыровын "баруун гар" гэгддэг Чеченийн төрийн думын депутат А.Делимханов Украины дайнд Оросын талд тулалдаж яваад сураггүй алга болоод байгаа юм. 

Энэ талаар, Украины Зэвсэгт хүчний цэргийн албанаас, “манай дайралтын улмаас Запорожье мужийн Приморск хотод А.Делимханов болон бусад 200 орчим цэрэг амиа алдсан” гэсэн мэдээллийг хийсэн юм. Харин түүнийг “шархадсан ч амьд байгаа” гэж төрийн думын хэвлэлийн албанаас мэдээлжээ. 

Тэгвэл Чеченийн удирдагч Кадыров "Би өөрөө А.Делимхановыг ямар ч байдлаар олж чадахгүй байна. Тэр холбоо барихгүй байна. Украины тагнуулчдаас яг ямар газар, ямар байрлалд цохилт өгсөн талаар мэдээлэл өгөөч гэж гуйж байна. Тэгвэл миний хайрт ахыг олох болно. Би өгөөмөр шагнал амлаж, туслахыг хүсч байна" гэжээ.  

Эх сурвалж: Varlamov news