ШУУРХАЙ: БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Мандал сумын засаг даргын орлогч М-д холбогдох хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ

ШУУРХАЙ: БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Мандал сумын засаг даргын орлогч М-д холбогдох хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч М нь БНСУ-д албан ажлаар явж байхдаа бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн Солонгост саатуулагдаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тус хэрэгтэй холбогдуулан Чэжүгийн зүүн цагдаагийн газраас, "Монгол Улсын Мандал сумын Засаг даргын орлогч 40 настай М-г хагас хүчингийн хэргээр баривчилсан бөгөөд хэргийг хянан шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн" гэж мэдээлжээ. Хэрэг хэрхэн шийдэгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Сонирхуулахад, БНСУ-ын Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйлд, “Хүчиндэх зүйл ангид хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ” гэсэн заасан байдаг байна.

Эх сурвалж: Yonhab news