"Украиныг эвсэлд хүлээн авахад бэлэн хэмээн тодорхой сигнал илгээнэ" гэж НАТО-ын тэргүүн мэдэгджээ

"Украиныг эвсэлд хүлээн авахад бэлэн хэмээн тодорхой сигнал илгээнэ" гэж НАТО-ын тэргүүн мэдэгджээ

НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хоёр өдрийн уулзалт Брюссельд өнөөдөр /2023.06.15/ эхэлнэ. Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар "Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар холбоо тогтоох бүлгийн уулзалт" болох ажээ.

Энэ талаар НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өчигдөр /2023.06.14/ Брюссельд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгооны явц, учирсан хохирлын талаарх илтгэл сонсож, Киевт шинээр зэвсэг нийлүүлэх талаар мэдэгдэл хийнэ" гэжээ. Мөн тэрээр, "Дараагийн дээд хэмжээний уулзалтаар Украиныг эвсэл /НАТО/-д хүлээн авахад бэлэн хэмээн тодорхой сигнал илгээнэ" гэж мэдэгджээ.