БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг болон “Couriers in Mongolia” нэвтрүүлгийн багийнхан Монголд ирлээ

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг болон “Couriers in Mongolia” нэвтрүүлгийн багийнхан Монголд ирлээ

“Сэргэлэн охин Ян Сунь” киноны Хан Ки Тэгийн дүрээр Монголчуудын сайн мэдэх "А" зэрэглэлийн жүжигчин Жан Хёг болон бусад нэвтрүүлгийн жүжигчид “Couriers in Mongolia” нэвтрүүлгийн зураг авалтанд оролцохоор Монголд иржээ.

БНСУ-ын JTBC телевиз Шуудан болон дэд бүтэц хангалттай сайн хөгжөөгүй Монгол Улсад алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шинэ шоу нэвтрүүлэг хийж буйгаа зарлаад байсан юм.

Тус шоу нэвтрүүлэг нь энэ зун үзэгчдийн хүртээл болох бөгөөд оролцох алдартнуудаас дурдвал "Дуучин Ким Жон Гүг, Хон Кён Мин, жүжигчин Жан Хёг, Ча Тэ Хён, Хон Кён Ин, Кан Хүн нар оролцоно. Уг төслийг продюсер Ким Мин Сог, Пак Гын Хён нар санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тэд өмнө нь tvN-ийн 'You Quiz on the Block' болон JTBC-ийн 'Handless Day" зэрэг кинонуудыг хамтран найруулж байсан билээ. 

Нэвтрүүлгийн үеэр Солонгос жүжигчид Монголд морь унаж говь хээр, хөдөө нутгаар хүргэлтийн үйлчилгээ хийх бөгөөд нүүдэлчдийн амьдрал, Монголын үзэсгэлэнт байгальтай танилцах юм.

Жүжигчин Жан Хёг өмнө нь Монголд ирж байсан бөгөөд Монголын талаар бага сага мэддэг, нүүдлийн соёл ахуйг ихээхэн хүндэтгэн үздэг нэгэн.