БНСУ-ын алдарт жүжигчин Сон Жүн Ки анхны хүүхдээ өлгийдөн авчээ

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Жүн Ки анхны хүүхдээ өлгийдөн авчээ

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Жүн Ки зургаадугаар сарын 14-ны өдөр эхнэрээ төрсөн тухай мэдэгджээ.

Тэрбээр, "Би одоо Италид байна. Эцэст нь эхнэрийнхээ төрөлх Ром хотод ирж, хүүхэдтэйгээ уулзлаа. Хүү маань эсэн мэнд сайн байгаа. Цаашдаа гэр бүлээ маш сайн асарч хамгаалах болно” гэжээ.

Сон Жүн Ки нэгдүгээр сард Британийн жүжигчин Кэти Луиза Сондерстэй гэрлэлтээ бүртгүүлсэний зэрэгцээ эхнэр нь жирэмсэн гэдгийг мэдэгдэж байсан юм.

Сонихуулахад, Тэрбээр 2017 онд БНСУ-ын жүжигчин Сон Хэ Кётой гэрлэж байсан хэдий ч 2019 онд салсан.