ВИДЕО: "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн багийнхан эхний илгээжмээ Төв аймгийн Баянцогт суманд хүргэжээ

ВИДЕО: "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн багийнхан эхний илгээжмээ Төв аймгийн Баянцогт суманд хүргэжээ

"Couriers in Mongolia" буюу "Монгол дахь шууданчид" нэвтрүүлгийн зураг авалтанд оролцохоор ирсэн БНСУ-ын жүжигчин Жан Хёг тэргүүтэй нэвтрүүлгийн багийнхан хүргэлтийн үйлчилгээгээ эхлүүлжээ.

Тэдний хамгийн эхэнд хүргэлт хийсэн хүн нь Төв аймгийн Баянцогт суманд оршин суудаг Э.Цэен гэх эмэгтэй бөгөөд түүний нөхрөөс нь хайрцагтай илгээмж, баглаа цэцгийн хамт иржээ. 

"Couriers in Mongolia" нэвтрүүлгийн багийнхан Алтай таван богдыг зорьж буй бөгөөд нэвтрүүлгийн зураг авалтаа хийхийн зэрэгцээ Монгол орныг эх орондоо сурталчлан таниулж, үзэсгэлэнт байгалийг харан, нүүдлийн аж ахуйтай танилцах зорилготой аж.