"Украины довтолгоо хүнд хэцүү байгаа бөгөөд удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай"-г барууны орнууд анхааруулжээ

"Украины довтолгоо хүнд хэцүү байгаа бөгөөд удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай"-г барууны орнууд анхааруулжээ

Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо Бахмут орчим, мөн өмнөд фронтын хоёр чиглэлд гэсэн гурван газар нэг километр орчим урагшилсан гэж Украины арми мэдэгджээ.

Харин Украины довтолгоонд барууны албаныхан нааштай хандаж байгаа ч ажиллагаа хүнд хэцүү байгаа бөгөөд нэлээд удаан үргэлжлэх магадлалтайг анхааруулсан байна. 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, "Африкийн хэд хэдэн орны ерөнхийлөгч нар Украин дахь дайныг зогсоох хэлэлцээрт зуучлахыг оролдож байгаа бөгөөд нэг талаас Оросын цэргийг гаргах, нөгөө талаас хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхийг санал болгох" бодолтой байгаа аж. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Африкийн төлөөлөгчид нэн тэргүүнд Африкийн орнуудад зайлшгүй шаардлагатай Украины үр тарианы экспортын гэрээний хугацааг сунгах асуудлаар В.Путинтай тохиролцож чадна гэдэгт найдаж" байгаагаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: BBC