ВИДЕО: АНУ-ын Техас мужид хар салхи дэгдсэний улмаас гурван хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархаджээ

ВИДЕО: АНУ-ын Техас мужид хар салхи дэгдсэний улмаас гурван хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархаджээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Техас мужийн Перритон хотод хар салхи дэгдэж, гурван хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан тухай албаны хүмүүс мэдээллээ.

Перритон хот нь 8500 орчим хүн амтай бөгөөд өчигдөр 17:10 цагийн үед хар салхи хотыг дайрсан гэж Амарилло дахь Үндэсний цаг уурын албаны цаг уурч Трент Хоффедиц хэлжээ.

Мөн Перритоны гал түймрийн албаны дарга Пол Датчер хэлэхдээ, "Гурван хүн нас барж, 100 орчим хүн шархадсан бөгөөд хар салхины нөлөөгөөр маш их хохирол учирсан. Ялангуяа зөөврийн орон сууцанд оршин суугчид, бизнес эрхлэгчдэд маш их хохирол амссан" гэжээ.

Эх сурвалж: MBC news