Н.ОТГОНЧИМЭГ: Гадаад амьдарч буй иргэдийг шүүхийн үйлчилгээ авах боломжоор хангаж, шүүхийг цахимжуулна /ВИДЕО/

Н.ОТГОНЧИМЭГ: Гадаад амьдарч буй иргэдийг шүүхийн үйлчилгээ авах боломжоор хангаж, шүүхийг цахимжуулна /ВИДЕО/

Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирэх 10 жилд шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төслийг тодорхойлсон.

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийг танилцуулах, төслийн талаар санал авах хэлэлцүүлэгт өнөөдөр (2023.06.16) анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга, албан хаагч нар танхимаар болон цахимаар оролцлоо. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төсөлд "Гадаад амьдарч буй иргэдийг шүүхийн үйлчилгээ авах боломжоор хангаж, шүүхийг цахимжуулах" чиглэлийг тусгах болно гэдгийг мэдэгдлээ.

ВИДЕО:

Тэрбээр "Шүүхийн тухай хуулийг 2021 онд шинэчлэн баталсан. Энэ хуулинд нэгэн шинэлэг заалт орсон нь "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-той байна гэж заасан. Үүнийг УИХ-аас батална. Харин хөгжлийн бодлогын төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-д шууд уламжлахаар заасан. Энэ хуулийн заалтын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нэлээд олон сар судалгаа хийж, Ажлын хэсэг ажиллаж "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-ын төслийг боловсруулсан. Хуульд заасны дагуу Улсын дээд шүүх, Засгийн газартай Шүүхийн ерөнхий зөвлөл зөвшилцөх ёстой байдаг. Үүний дагуу бид хөгжлийн бодлогын төслийн саналаа Дээд шүүхэд хүргүүлээд зөвшилцөх саналыг аваад байна. Засгийн газраас удахгүй мөн зөвшилцөх саналыг авахыг хүлээж байгаа.

Зөвшилцөх хооронд энэ долоо хоногт бас хэд хэдэн хэлэлцүүлгийг хийлээ. Юуны өмнө хүний эрхийн байгууллагын төлөөлөл болсон хүмүүсийг оролцуулаад бид шүүх эрх мэдэлд ойрын 10 жилд юуг зорьж буй, хүний эрхийг хангах зөрчигчийн эхийг сэргээх тал дээр ямар зорилго зорилт тавьж буй гэдэг талаар танилцуулж, саналыг авч, нэлээд нээлттэй ярилцлаа. Төсөлд тусгахаар санаа их олон байна. Шүүхийн систем дотор ажилладаг, тогтолцоонд ажилладаг шүүгч нар шүүхийн Тамгын газрын ажилтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийлээ. Бид ойрын 10 жилд шүүх эрх мэдлийн хөгжлийг төлөвлөлөө. Үүнийг хэрэгжүүлэхэд ийм хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй байна гээд танилцуулгууд хийлээ. Үүний дараа бид ойрын 14 хоногтоо зөвшилцөх саналуудаа аваад хэлэлцүүлгээр ирсэн саналуудыг нэгтгэж, Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар ороод эцсийн хэлэлцүүлгийг нь гаргаад УИХ-д шууд уламжлахаар ажиллаж байна. Бид энэ төслийг боловсруулахдаа хүний эрхийн комиссийн төлөөллийг ажлын хэсэгтээ оруулж ирсэн. Хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын үгийг сонсож, нэлээд олон заалтуудыг нэмж байгаа.

Тухайлбал шүүхийн орж буй хараа, хэл ярианы бэрхшээлтэй иргэд шүүхийн үйлчилгээ авахаад арай өөр чанар стандартын тоног төхөөрөмж хэрэг болж байна. Ойрын хэдэн жилдээ ийм тухайлсан орчин нөхцөл бүрдүүлэх заалт оруулж байна. Түүнээс гадна хүний эрхийн асуудалтай холбогдуулан Монгол Улсын 200 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Эдгээр хүмүүс ч эрхээ хамгаалуулах, шүүхийн зөвлөгөө авах хэрэгцэнэ байгаа. Шүүхэд нэхэмжлэл хүсэлтэй гаргахад цахимаар хандах боломж хэрэгтэй. Энэ утгаараа цахимжилтийг шуурхай, өргөн хүрээгээр нэвтрүүлэх шаардлагатай байна. Шүүхийн системд ажилладаг ажилчид олон санал хэлж байна. Тухайлбал шүүгч нар хууль хэрэглээний нэгдмэл байдал чухал байна гэсэн. Мэдээж шүүгчид материаллаг хуульд үндэслэж дотоод маргааныг хянаж шийдвэрлэж байгаа. Түүнээс гадна процессын хууль арай ондоо зохицуулалт. Процессын хууль хэрэглээний нэгдмэл байдал юун түрүүнд хангагдах ёстой. Энэ талаар шүүх хөгжлийнхөө хувьд хэтдээ ямар асуудал оруулж байгаа, ямар бодлого баримтлах зэргийг хөгжлийн бодлогодоо тусгах ёстойг шүүгчид хэлж байна. Мөн хоёр дахь түгээмэл анхаарах ёстой зүйл нь бид шүүхийн арын албыг авч явж буй захиргааны ажилчдын нийгмийн асуудал.

Энэ байдал үнэхээр орхигдсон байна. Үүн дээр төсөвлөгддөг мөнгө хөрөнгө ч гэж байхгүй. Ковидын дараа улс орны эдийн засаг хүндхэн байгаа хэдий ч 10 жилийн хугацааны хөгжлийн бодлого гэдэг утгаараа алсыг харж, тодорхой хэмжээгээр арга хэмжээг авч, төсвийг тавих хэрэгтэй гэсэн саналууд гарч байна" гэлээ. 




Өнөөдөр гахай өдөр

45 минутын өмнө