БНСУ-ын "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлгийнхэн Архангай аймгийн үзэсгэлэнт байгальтай танилцаж, маш их таалагдаж байгаагаа илэрхийлжээ

БНСУ-ын "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлгийнхэн Архангай аймгийн үзэсгэлэнт байгальтай танилцаж, маш их таалагдаж байгаагаа илэрхийлжээ

БНСУ-ын JTBC телевиз Шуудан болон дэд бүтэц хангалттай сайн хөгжөөгүй Монгол Улсад алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шинэ шоу нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийж байгаа билээ.

Нэвтрүүлгийн багийнхан Алтай таван Богдыг зорьж байгаа бөгөөд тэдний аялал тун амжилттай үргэлжилж байгаа аж. Тэд өчигдөр /2023.06.19/ Архангай аймгийн үзэсгэлэнт байгальтай танилцаж, морь унаж, тайхар чулуу болон чулуутын хавцлыг үзэж, Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй санагдаж байгаа талаараа өөрсдийн цахим хуудаснаа бичжээ.