БНСУ-ын алдарт жүжигчин Пак Со Жүн болон Youtuber Хooos нарын болзож буй талаарх мэдээлэлд хариу өглөө

БНСУ-ын алдарт жүжигчин Пак Со Жүн болон Youtuber Хooos нарын болзож буй талаарх мэдээлэлд хариу өглөө

БНСУ-ын жүжигчин Пак Со Жүн, YouTuber, дуучин Хooos (Hong Soo Yeon)-той болзож байгаа гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдлаа.

Өмнөх сард JTBC телевизэд нэг хүн тэднийг болзож байгаа гэж мэдээлж байсан бөгөөд "Тэд дотны найзуудаа бие биедээ танилцуулж, хоорондоо болзож, хоббигоо хуваалцаж, хамтдаа дасгал хийдэг" гэжээ.

Тэгвэл өнөөдөр /2023.06.20/ хоёр алдартны хамтдаа байгаа зураг цахим орчинд цацагдаж дахин шуугиан тарилаа. Мөн өнөөдөр Пак Со Жүний агентлаг энэ мэдээнд хариу өгч, “Уран бүтээлчийн хувийн амьдрал тул батлахад хэцүү байна" гэж мэдэгдээд уучлал хүсчээ.

Сонирхуулахад, Хooos-ийн жинхэнэ нэр Ким Сү Ён бөгөөд тэрбээр 1994 онд төрсөн, өдгөө 29 настай. Пак Со Жүн түүнээс 5 насаар ах юм. Хooos одоогоор 1.5 сая гаруй дагагчтай YouTuber бөгөөд дуучны чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: Koreaboo