Нью-Йорк хотод болсон Бебе Рекхагийн тоглолтынх нь үеэр нүүр лүү нь гар утас шидсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ

Нью-Йорк хотод болсон Бебе Рекхагийн тоглолтынх нь үеэр нүүр лүү нь гар утас шидсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йорк хотод болсон поп од Бебе Рекхагийн тоглолтынх нь үеэр нүүр лүү нь гар утас шидсэн хэрэг гарсан бөгөөд тус хэргийг хийсэн хүнийг цагдаа нар түр саатуулсан байна.

Нью-Йоркийн цагдаагийн газраас, "Нью-Жерсигийн 27 настай Николас Малвагнаг уг хэрэгт холбогдуулан баривчилж, танхайн хэргээр буруутгасан" гэж мэдэгджээ. Тухайн үед Бебе Рексаг EMS-ийн тусламжтай дүүргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой гэжээ.

Тэрбээр даваа гарагт өөрийн TikTok хуудаснаа хөхөрсөн нүд болон хөмсгөө боолттой байгааг харуулсан видеог нийтэлжээ.




Өнөөдөр гахай өдөр

16 цагийн өмнө