БНСУ-ын жүжигчин Пак Со Жүн юүтүбэр бүсгүйтэй болзож байгаа талаар мэдээлжээ

БНСУ-ын жүжигчин Пак Со Жүн юүтүбэр бүсгүйтэй болзож байгаа талаар мэдээлжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Пак Со Жүн юүтүбэр бүсгүйтэй болзож байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

Тэрбээр "Concrete Utopia" киноны хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ энэ тухай, "Өчигдөр энэ талаар сонслоо. Энэ мэдээг сонсоод миний хамгийн түрүүнд бодсон зүйл бол Олны анхаарлыг би их татаж байгаа юм байна даа. Анхаарал татах нь тийм ч муу зүйл биш шүү дээ гэж бодсон. Гэсэн хэдий ч миний хувьд хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх хэцүү санагддаг учраас ямар нэгэн зүйл хэлэх нь тун хэцүү байна. "Concrete Utopia" киноны анхны албан ёсны минь хуваарь учраас та бүхэн киног маань шимтэн үзнэ гэж найдаж байна" гэжээ. 

Түүний найз бүсгүй гэгдээд буй юүтүбэр Xooos нь юүтүб хуудаснаа 1.57 сая дагагчтай нэгэн. Интернэт хэрэглэгчид тэднийг болздог байж магадгүй гэх хэд хэдэн баримт дэлгэсэн бөгөөд Пак Со Жүний агентлаг "Уран бүтээлчийн хувийн амьдрал тул тайлбар өгөх боломжгүй" гэх хариуг өгсөн. Пак Со Жүн болон түүний агентлагийн зүгээс мэдээллийг шууд үгүйсгэхгүй байгаа тул жинхнээсээ үерхдэг гэхэд буруудахгүй биз.

Эх сурвалж: Yonhab news




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө