БНСУ-ын жүжигчин И Жан Ү болон Жо Хе Вон нарыг болзож буйг энтертаймэнтаас нь баталжээ

БНСУ-ын жүжигчин И Жан Ү болон Жо Хе Вон нарыг болзож буйг энтертаймэнтаас нь баталжээ

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр жүжигчин И Жан Ү болон Жо Хе Вон нарыг болзож байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

И Жан Үгийн харьяалагддаг "Hunus" энтертайнментын нэгэн ажилтан SBS News-т "Хоёр алдартан нэг кино төсөл дээр хамтран ажилласнаасаа хойш ах, дүүгийн харилцаатай болсон. Харилцаа нь цаг хугацааны эрхээр гүнзгийрч хосууд болсон бөгөөд тэд бусдаас харилцаагаа нуухыг оролдоогүй. Тэд маш халуун дулаан харилцаатай гэдгээрээ хүмүүсийн дунд алдартай байсан" гэжээ. 

"Hunus" энтертайнментийн зүгээс, "И Жан Үгийн харилцааны тухай "Хайр, үнэнч харилцааг бий болгосон алдартнууддаа халуун дулаан байдлаар хүлээн авч, урам зориг хайрлаарай" гэж тэдний үерхэж буйг баталжээ.

Сонирхуулахад, жүжигчин И Жан Ү "I Live Alone" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монгол улсад саяхан ирээд буцсан юм. Харин жүжигчин Жо Хе Вон хамгийн сүүлд "Netflix"-ээр цацагдсан "Queenmaker", tvN-ийн "Doberman" зэрэг цувралаараа олны анхаарлыг татаад байгаа билээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө