“Титаник” хөлгийг үзэхээр яваад ор сураггүй алга болсон "Титан" шумбагч онгоцыг олсон ч зорчигчид бүгд амиа алдсан байжээ

“Титаник” хөлгийг үзэхээр яваад ор сураггүй алга болсон "Титан" шумбагч онгоцыг олсон ч зорчигчид бүгд амиа алдсан байжээ

“Титаник” хөлгийн үлдэгдэл хэсгийг үзэхээр яваад далайн гүнд ор сураггүй алга болсон Титан шумбагч хөлгийн таван хүний бүрэлдэхүүнтэй багийг олсон ч зорчигчид бүгд амиа алдсан байжээ. Тэд хүчилтөрөгчийн дутагдлаар бус хүчтэй дэлбэрэлтийн улмаас нас барсан CNN мэдээлжээ.

Шумбагч онгоц холбоо тасрах үед дэлбэрэлттэй дүйцэхүйц хүчтэй долгионы шинж тэмдэг илэрсэн гэж Тэнгисийн цэргийн албан тушаалтан ярьжээ. Дараа нь Тэнгисийн цэргийнхэн энэ мэдээллийг эрэн хайх ажиллагааны командлагчдад нэн даруй дамжуулж, эрлийн бүсийг нарийвчлахад ашигласан байна.

АНУ-ын Эргийн хамгаалалтын алба пүрэв гарагийн эхээр далайн ёроолоос сүйрсэн хөлгийг илрүүлсний дараа шумбагч онгоц  дэлбэрэлтэнд өртсөнийг тогтоожээ.

Алга болсон шумбагч онгоцны сүүлний хэсэг болон бусад хэсгийг Атлантын далайн хойд хэсэгт 4 км гүнд орших Титаник хөлгийн үлдэгдлээс 4,2 км зайнаас олсон байна. Хөлөгт OceanGate компанийн захирал Стоктон Раш, тэрбумтан Хамиш Хардинг, Францын иргэн Пол-Хенри Наргеолет, бизнесмен Шахзада Давуд болон түүний хүү Сулеман Давуд гэсэн таван хүн зорчиж явсан юм.

Эх сурвалж: CNN