ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сард товлогдсон тул, В.Путин “Орос хүссэндээ хүрсэн цагт дайн дуусна" гэж мэдэгджээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сард товлогдсон тул, В.Путин “Орос хүссэндээ хүрсэн цагт дайн дуусна" гэж мэдэгджээ

ОХУ Украинд дайн эхлүүлсний улмаас олон улсын хоригт ороод байгаа. Энэхүү хурцадмал байдалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг буруутгаж буй. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сар /2024.03/-д болохоор болсон байна.

Харин Орост саяхан болсон “Эдийн засгийн форум”-ын үеэр тус улсын ерөнхийлөгч В.Путин сонгуулийн сурталчилгааны эхлэл байж болох үг хэлжээ. Тэрээр, “Орос улс хүссэндээ хүрсэн цагт дайн дуусна. Цөмийн зэвсэгтэй улс хэзээ ч ялагддаггүй” гэжээ. Мөн одоогоор Оросын дайнд тус улсын иргэд гэрээгээр оролцож, сарын 200 мянган рублийн цалин авч байгаа бөгөөд, дайныг эсэргүүцсэн иргэдийг хүчээр дараад байгаа ажээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө