"Street woman fighter" шоу нэвтрүүлгийн 2-р улиралд оролцох хамтлагууд зарлагдлаа

"Street woman fighter" шоу нэвтрүүлгийн 2-р улиралд оролцох хамтлагууд зарлагдлаа

Өмнөд Солонгосын эмэгтэй бүжигчдийн тулаан болох "Street Woman Fighter" шоу нэвтрүүлгийн 2-р улирал тун удахгүй гарах гэж байна.

Mnet-ийн мэдээлснээр Кан Даниел "Street Woman Fighter"-ийн удахгүй гарах улирлыг хөтлөх бөгөөд MONSTA X хамтлагийн Шовну, Боа болон NCT хамтлагийн Тэёон нар шүүгчээр ажиллах гэнэ. Тус шоу наймдугаар сарын 22-оос эхлэн гарах төлөвтэй байна.

Сонирхуулахад, шинэ улиралд гадаадын бүжгийн багууд болох Jam Republic, Tsubakill нар уригджээ. Тус баг нь Жастин Бибер, Женнифер Лопез зэрэг алдартай уран бүтээлчид, мөн YG Entertainment, JYP Entertainment, SM Entertainment зэрэг томоохон К-поп агентлагуудтай хамтран ажиллаж байжээ.

Солонгосын бүжгийн багууд мөн К-поп урлагт уран бүтээлээрээ алдартай бүжигчин Лиа Ким тэргүүтэй One Million хамтлаг нь Ли Хё-ри, Twice, Sunmi, Мамамүү, Хваса нартай хамтран ажилладаг гэдгээрээ алдартай, Deep N DAP нь Мамаму, Red Velvet, Жесси нарын бүжиг дэглэлтийг зохион бүтээсэн, Бэбэ Кай, КЛ болон Аэспа нарын "Next Level" (2021), "Savage" (2021), "Illusion" (2022) болон бусад бүтээлүүдэд бүжиг дэглээгээрээ алдартай уран бүтээлчид оролцож байна.

Хип хоп бүжигчдээр дүүрсэн Wolf'lo болон Солонгост хамгийн удаан ажиллаж буй эмэгтэй бүжгийн хамтлаг болох Ladybounce, Mannequeen зэрэг бүх төрлийн хип хоп хамтлагууд мөн шагналын төлөө өрсөлдөж байна.

1. Wolf 'Lo

2. TSUBAKILL

3. 1MILLION

4. LADY BOUNCE

5. MANNEQUEEN

6. BEBE

7. DEEP N DAP

8. JAM REPUBLIC