ВИДЕО: Оросын Ростов мужид цэргийн техник байршуулж, дайны байдалд шилжээд байна

ВИДЕО: Оросын Ростов мужид цэргийн техник байршуулж, дайны байдалд шилжээд байна

Оросын Вагнерын группийн арын хуаран пуужингийн цохилтод өртөж, олон тооны хөлсний цэрэг амиа алдсан байна. Үүнийг ОХУ-ын Батлан хамгаалах яам хийсэн хэмээн Вагнерын эзэн Е.Пригожин мэдэгдсэн. 

Иймд тэрээр, "тус улсад эмх замбараагүй байдал үүсч байгаа шалтгааныг олж мэдэх болно. Тэд биднийг устгаж чадахгүй, бидэнд зорилго бий. Бид бүгд үхэхэд бэлэн байна. Яагаад гэвэл бид эх орныхоо төлөө үхэж байна. Оросын ард түмний төлөө үхэж байна" гэж мэдэгдсэн. Харин түүнийг эмх замбараагүй байдал үүсгэж, зэвсэгт бослого зохион байгуулсан хэмээн ОХУ-ын Мөрдөн байцаах газраас үзэж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. 

Учир нь түүний цэргүүд Оросын газар нутаг руу нэвтэрч эхэлсэн ба Ростов муж бэлэн байдал зарлаж, хотынх нь гудамжинд цэргийн техник, хэрэгсэл байрлаад байна.

Энэ талаар Ростов мужийн захирагч Василий Голубев тус мужийн оршин суугчдад хандан "шаардлагагүйгээр гэрээсээ гарахгүй байхыг" хүссэн уриалга гаргажээ. Мөн тэрээр, “Одоогийн нөхцөл байдал нь хэв журмыг сахиулах бүх хүчийг дээд зэргээр төвлөрүүлэхийг шаардаж байна. Хууль сахиулах байгууллагууд бүс нутгийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийж байна" гэж тэр бичжээ. Харин тэрээр Е.Пригожиныг огт дурдаагүй байна.