Хөлсний цэргийн Вагнер бүлгэм Москвад 200 км ойртож ирээд, цэргээ татаж ухарчээ

Хөлсний цэргийн Вагнер бүлгэм Москвад 200 км ойртож ирээд, цэргээ татаж ухарчээ

Вагнерын группийн арын хуаран пуужингийн цохилтод өртөж, олон тооны хөлсний цэрэг амиа алдсан гэж буй. Хөлсний цэргийн Вагнер бүлгийн удирдагч Е.Пригожин үүний буруутан нь Батлан хамгаалахын сайд С.Шойгу гэж мэдэгдэж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ зарласан. 

Үүний улмаас ОХУ-ын Зэвсэгт хүчин болон Вагнерын цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсч, Ростовын цэргийн өмнөд тойргийн байрыг Вагнер хяналтандаа авч, мөн тус группийн цэргүүд Москва хотыг чиглэн явж эхэлсэн юм. 

Тэгвэл Вагнерын цэргүүд Москва хотод 200 километр ойртсон боловч тус бүлгийн удирдагч Е.Пригожин Орост цус ургахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж цэргээ татсан байна.

Зарим эх сурвалжууд Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко Вагнерын эзэн Е.Пригожинтой утсаар ярьж хэлэлцээний ширээний ард суухыг зөвшөөрүүлсэн гэж мэдээлж байна. Мөн Е.Пригожин ОХУ-ын эрх баригчидтай ярилцаж Оросын Батлан хамгаалах яамны удирдлагыг солих асуудлаар зөвшилцөлд хүрсэн гэж мэдээлж байгаа ч албаны эх сурвалжууд одоогоор ямар нэг тохиролцоо хийгээгүй байна. 

Мөн Вагнер бүлгэмийн эзэн Е.Пригожинд ОХУ-аас тулгасан эрүүгийн ялыг хүчингүй болгож, түүний хөлсний цэргүүд байлдааны байрлалдаа эргэн очих гэнэ.