ВИДЕО: “Титаник” хөлгийг үзэхээр яваад ор сураггүй алга болсон "Титан" шумбагч онгоцны доторх бичлэг ил боллоо

ВИДЕО: “Титаник” хөлгийг үзэхээр яваад ор сураггүй алга болсон "Титан" шумбагч онгоцны доторх бичлэг ил боллоо

“Титаник” хөлгийн үлдэгдэл хэсгийг үзэхээр яваад далайн гүнд ор сураггүй алга болсон "Титан" шумбагч хөлгийн таван хүний бүрэлдэхүүнтэй багийг олсон хэдий ч зорчигчид бүгд амиа алдсан талаар өмнө нь мэдээлсэн.

АНУ-ын Эргийн хамгаалалтын алба өнгөрсөн пүрэв гарагийн эхээр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр далайн ёроолоос сүйрсэн хөлгийг илрүүлсний дараа шумбагч онгоц  дэлбэрэлтэнд өртсөнийг тогтоосон байдаг. Алга болсон шумбагч онгоцны хэсгүүдийг Атлантын далайн хойд хэсэгт 4 км гүнд орших Титаник хөлгийн үлдэгдлээс 4,2 км зайнаас олсон бөгөөд хөлөгт OceanGate компанийн захирал Стоктон Раш, тэрбумтан Хамиш Хардинг, Францын иргэн Пол-Хенри Наргеолет, бизнесмен Шахзада Давуд болон түүний хүү Сулеман Давуд гэсэн таван хүн зорчиж явсан юм. Тэгвэл өчигдөр /2023.06.27/ “Титан” шумбагч хөлгийн дотор бичсэн сүүлийн бичлэг ил боллоо.

ҮЗЭХ: