"Вагнер” хөлсний цэргийн эзэн Е.Пригожин Беларусь улсад ирснийг А.Лукашенко баталжээ

"Вагнер” хөлсний цэргийн эзэн Е.Пригожин Беларусь улсад ирснийг А.Лукашенко баталжээ

"Вагнер” хөлсний цэргийн компанийг эзэн Е.Пригожин Беларусьт ирснийг тус улсын Ерөнхийлөгч А.Лукашенко баталжээ. Е.Пригожины хувийн онгоц Беларусь улсын нийслэл Минскид газардсан тухай мэдээлэл “Flight Radar” цахим хуудсанд гарсан талаар бид өчигдөр /2023.06.27/ мэдээлсэн. 

Харин энэ талаар А.Лукашенко өчигдөр мэдээлэл хийхдээ, "Манай Батлан хамгаалахын сайд Виктор Хренин цэрэг армидаа “Вагнер”-ын үйлчилгээг ашиглаж болно. "вагнерчууд" манай цэргийнхэнтэй туршлагаа хуваалцах ёстой. Иймд энэ асуудлаар Е.Пригожинтой хэлэлцээ хийхийг Батлан хамгаалахын сайд В.Хрениндаа даалгасан байна.

Эх сурвалж: BBC