"Титан" шумбагч хөлгийн үлдэгдэл хэсгийг олжээ

"Титан" шумбагч хөлгийн үлдэгдэл хэсгийг олжээ

"Титаник" хөлгийг үзэхээр явсан дотроо таван хүнтэй "Титан" шумбагч онгоц зургадугаар сарын 18-ны өдөр холбоо тасарсан байдаг. Ингээд эрэн хайх ажлын хүрээнд зургадугаар сарын 23-ны өдөр шумбагчийн хэлтэрхийг олсон бөгөөд шумбагч аппарат далайн гүний даралтыг тэсвэрлээгүй дэлбэрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнээд байгаа юм.

Тэгвэл АНУ-ын Эргийн хамгаалалтынхан Атлантын далайн ёроолоос "Титан" шумбагч аппаратын хэлтэрхий болон энэ аппарат сүйрэх үед амиа алдсан хүмүүсийнх байж болзошгүй цогцосны үлдэгдлийг гаргасан талаар Эргийн хамгаалалтын хэвлэлийн алба мэдээлжээ.

АНУ-ын Эргийн хамгаалалтын албан, "Далайн ёроолоос "Титан" гүнийн шумбагч аппарат осолдсон хэсгээс хэлтэрхий болон эд мөрийн баримтуудыг гаргаж авсан. АНУ-ын эмнэлгийн ажилтнууд сүйрлийн газраас гаргаж ирсэн цогцосны үлдэгдлүүдэд шинжилгээ хийнэ" гэжээ.