Вагнерын бослогод Оросын генерал Суровикиныг буруутгаж, баривчилсан ба түүнийг хаана хорьж байгаа нь тодорхойгүй байна гэжээ

Вагнерын бослогод Оросын генерал Суровикиныг буруутгаж, баривчилсан ба түүнийг хаана хорьж байгаа нь тодорхойгүй байна гэжээ

Е.Пригожинийн бослоготой холбогдуулж Оросын генерал Суровикиныг баривчилсан тухай телеграм сувагт гарчээ. Түүний энэ сарын 25 /2023.06.25/-ны өдөр Лефортовогийн урьдчилан хорих төвд "аваачсан" гэсэн байна.

Мөн "Суровикингийг өнгөрөгч бямба гараг /2023.06.24/-аас хойш хэн ч хараагүй. Түүний хаана байгаа нь тодорхойгүй, түүнийг байцааж байгаа гэсэн хувилбар бий" гэж зарим телеграм суваг өнөөдөр бичжээ. Харин Нью Йорк Таймс сонин барууны тагнуулын мэдээллээс иш татан, Е.Пригожин, С.Шойгу, Герасимов нарыг баривчлах төлөвлөгөөний талаар Суровикинд урьдчилан мэдээлэл дамжуулсан гэж бичжээ. Улмаар "Суровикин гурван өдрийн турш гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй бөгөөд түүний хамгаалагчид ч хариу өгөхгүй байна" ажээ.

Эх сурвалж: Varlamov news