Өнөөдөр /2023.08.08/ ОУ-ын аавуудын баярын тохиож байгаа бөгөөд энэхүү өдрийг дэлхий нийтээр 113 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашигтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ. Сонора Смарт Додд охины түүхээс сонирхуулахад түүний ээж 16 настай байхад нь насан өөд болсноос хойш аав Уэллиам Смарт нь Додд болон 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. Додд нь зургаадугаар сарын 5-ны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ.
Харин манай улс 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдөр "Аавуудын баяр"-ыг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ.
Сонирхуулахад Монголд 1 сая 5 зуун мянга гаруй эрэгтэйчүүдтэй бөгөөд 20 гаруй мянган өрх толгойлсон аавууд үр хүүхдийнхээ төлөө ганцаараа зүтгэж байна.