Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Монгол, Австрали улсын соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга Сидней хотын дуурийн театрт ирэх сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хос балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлүүдийг толилуулах юм.

Түүнчлэн Морин хуурын чуулга нь анх 1992 онд байгуулагдаж, 1996 оноос хойш БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, АНУ, Франц, Итали, Австри, ХБНГУ зэрэг 40 гаруй улсад тоглож байсан бөгөөд 2022 онд Монгол-Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан "NHK Hall" танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийж байжээ.