Ц.Сарнай: ЭМД-ыг өвдсөн үедээ ашиглах "боломж" гэж хардаг байсан. Гэвч хавдартай тэмцэж байхдаа ямар ч хэрэггүй гэдгийг нь мэдэрсэн /ВИДЕО/

Ц.Сарнай: ЭМД-ыг өвдсөн үедээ ашиглах "боломж" гэж хардаг байсан. Гэвч хавдартай тэмцэж байхдаа ямар ч хэрэггүй гэдгийг нь мэдэрсэн /ВИДЕО/

Өнөөдөр Монголын мянга мянган залуус ажлын гаргаагаа эхлэхдээ, алс ирээдүйг зорьж чармайх ААН-үүд байгуулагдахаасаа төрдөө НДШ, ЭМД төлж эхэлдэг. Ингэхдээ зарим залуус хожим хэрэгтэй хэмээн хоёр гурван байгууллагаас зэрэг төлөх нь ч бий.

Цалин болгон дээрээс авах ёстой л мөнгө хэзээ нэг өдөр хэрэг болдог гэсэн гэх яриа даатгал дагаж хөвсөөр дадал мэт зүйл болгож биднийг өөрийн халааснаас гаргаж улс даа өгч буй мөнгөндөө анхаарал хандуулахаа больтол, сар бүр хэдийг авч байгааг харах ч үгүй хаяхад хүргэжээ. Гэхдээ хүн бүр осолд орох, гэнэт өвдөх зэрэгт ямартай ч даатгал хэрэгтэй хэмээн бодож төлдөг мөнгө хэрэгтэй үедээ дусал ч нэмэр болдоггүй даатгалын тогтолцооны алдаатай талыг, мөн төрийн бодолго хөрсөн дээрээ хэрэгжихгүй байгааг энэ удаагийн зочин маань онцлон ярилаа.

ВИДЕО: 

Түүний хувьд 20 настайгаасаа ажиллаж хэд хэдэн байгууллагаар 2009 оноос даатгал төлж эхэлжээ. Гэвч 30 гаруйхан насандаа хавдраар оношлогдоход Монгол Улсад эмнэлгийн яаралтай цаг ч даатгалаар олдохгүй байсныг дурдаж байсан юм. Улмаар одоогоор Хятад улсад эмчилгээ хийлгэж, эдгэрээд эх орондоо ирээд байгаа юм. Иймд даатгалын систем үйлчилдэггүй, үр өгөөжөө өгдөггүйн улмаас гаднын оронд эмчлүүлэхээр явж буй мянга мянган залуусын дуу хоолой болж НДШ, ЭМД –ын бодлого хөрсөн дээрээ хэрхэн бууж буйг хэлсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

RT ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сарнай “Хэзээ нэг өдөр би өвдөхөд би ЭМД төлж байгаа НДШ төлж байгаа гэсэн хүлээлт байсан болохоос биш яг ийм зүйл болно гэж бодоогүй. Би 20 настайгаасаа ажилласан. Өдөр шөнөгүй ажилласан. Яг л нөгөө зүтгээд бай, зүтгээд бай гэдгээр л ажилласан хүн. Тэгж ажиллаж даатгал төлчхөөд өнөөдөр би өвдөхөд ядаж хоёр хоногийн дараа надад эмнэлгийн оочир олдох ёстой шүү дээ. Олдохгүй байгаа биз дээ. 

Манайхан цалингаа авсныхаа дараа цалингийнхаа задалгааг авъя гэж санхүүгээсээ авдаг. Задаргаагаа аваад миний илүү цаг хэд байсан юм. Миний чөлөөт таслалтаас хэдэн цаг хасагдав гэдгээ шүүж хардаг болохоос биш би НДШ-дээ хэдэн төгрөг төлж байгаа юм. Байгууллага намайг төлөөлөөд миний өмнөөс нийгмийн даатгалд хэдэн төгрөг төлж байгаагаа огт сонирхдоггүй. Жишээ нь би хэдэн мянган залуустай ажиллаж байсан. Надаас бол хэн ч тэгж асууж байгаагүй. Тэгээд 2009 оны нэгдүгээр сарын нэгдүгээр сарын 2-ноос НДШ төлж эхэлсэн. Үүнээс хойш декрит авахаас өөрөөр эмнэлгийн үйлчилгээ авч байгаагүй. Залуу хүн болохоор өөрийгөө өвдөнө ч гэж төсөөлөөгүй. Тэгж явж байгаад одоогоос гурван жилийн өмнөөс өвдөж эхэлсэн. Толгой өвдөж эхэлсэн болохоор ажлын стрессээс болоод өвдөж байна гэж бодсон. Энэ нь нөгөө талдаа цэвэр хувь хүний хариуцлагын асуудал байгаа юм. Миний асуудал гэсэн үг. Тэгээд би өвдөж эхлээд улсын эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэхээр цаг олддоггүй. Яг одоо эмнэлгийн нэгдсэн лавлах руу би ч юм уу, чи ч юм уу залгаад мэдрэлийн эмч дээр цаг асуувал олдохгүй. Үүнийг би итгэлтэй хэлж байна вэ гэвэл би өөрөө цаг авах гэж маш их оролдож байсан хүн.

Тиймээс хувийн эмнэлэг дээр очиж тархины имрай хийлгэхээр болсон. Гэхдээ маш олон дараалалтай байсан. “Яагаад ийм их оочир байгаа юм бэ” гэж асуухад “даатгалаар имрай хийж байгаа” гэсэн. Тухайн Урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотойгоор тийм байсан байж магадгүй. Гэхдээ тэр хувийн эмнэлэг байсан. Тэгээд би “энэ хүмүүстэй адилхан даатгалаараа имрай хийлгэвэл хэр удах вэ” гэхэд хоёр сар гэсэн. Гэтэл би хоёр сар хүрээж тэсэхээргүй өвдөлтөө арай ядан дааж байсан. Тиймээс би мөнгө өө талаад имрай хийлгэвэл хэзээ вэ гэхэд “та хоёр өдрийн дараа шөнийн гурван цагт” гэсэн. Би ч тэр цагийг авсан. Эндээс нэг анзаарагдсан юм нь даатгалын тогтолцоо хэрэгжээд байгаа боловч даатгал дээрээ дараалал үүсээд байна уу. Эсвэл тухайн эмнэлэг өөрт ирсэн даатгалын санхүүжилтээс шалтгаалаад нэг бол даатгалтай хүмүүстэй дараалал өгөөд байгаа юм уу гэдгийг ойлгоогүй.

Надтай адилхан шөнийн гурван цагт имрай хийлгэх хүн яагаад даатгалаар байж болохгүй гэж тийм биз дээ. Тэгэхээр даатгал гэсэн юм бүхэн жоохон хойшлоод байдаг юм болов уу гэж бодсон. Энэ бүхний эцэст би өвдөлт өгөөд байсан учир танилаараа улсын эмнэлэгт үзүүлж хавдартай гэдгээ олж мэдсэн. Улмаар цаг алдалгүй Хятад явж эмчлүүлсэн.

Эндээс нэг зүйлийг тодотгож хэлмээр байгаа нь бид дандаа залуу хүн юм чинь гэж ажил ажил гэж гүйдэг. Ажлаа л хийе. Илүү хичээх ёстой гээд яваад байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө талдаа би эрүүл мэндээ бодох ёстой гэдэг зүйлээ хаяад байгаа юм.

Бидний даатгалд төлсөн 11.5 хувь дээрээс нь нэмээд бидний өмнөөс байгууллага маань миний нэрийн дансанд төлж өгч буй 12.5 хувийг хаашаа ордог юм бэ гээд харсан юм. Аймар өрөвдмөөр юм байна лээ. Тэтгэврийн даатгалын санд 8.5 хувь нь явж байгаа юм. Харин ЭМД-д 2 хувь. Декрит авахдаа эсвэл осолд орсон үедээ ашигладаг тэтгэврийн санд ердөө 1 хувь ордог юм байна лээ. Мөн энд би зөвхөн надаас гарсан мөнгөний талаар яриад байгаа шүү дээ. Байгууллага миний өмнөөс төлж байгаа шимтгэлийн талаар яриад байгаа юм. Тэгэхээр тэр мөнгө одоо миний нэрийн дансанд байдаг юм уу. Хаашаа ороод байгаа юм. Эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэй хүн тэр мөнгийг хулгайлаад байгаа юм уу. Бид мэдэхгүй байна. 60 настайдаа тэтгэвэрт гарсан хүн 40 жил төлсөн нийгмийн даатгалын санд хэдэн төгрөг хуримтлагдсан байгаа юм. Өнөөдөр бид хэдэн жил тэтгэвэрт гараад нас барах юм. Үүнийг мэдэхгүй шүү дээ.

Тэгэхээр би төлж байгаа шимтгэлээсээ авах ёстой тусламж үйлчилгээгээ тухайн үедээ авдаг байх хэрэгтэй шүү дээ. Заавал 60 настай болж тэтгэвэрт гарахаар нь өгнө гэхээсээ илүү хэрэгтэй үед нь эсвэл эрүүл мэндийн эрсдэлийг нь тооцож өвдөхгүй байх тал дээр нь анхаарч үзлэг шинжилгээнд хамруулдаг байх зэрэг л бидэнд шаардлагатай байгаа юм. Толгойноос хөлийн ул хүртэл шинжлэх ёстой багц үзлэг ч юм уу бидэнд байх ёстой. Гэтэл толгой, хөл орхиод зөвхөн цээжийг л эрхтэн гэж үзэж шинжилгээнд хамруулж болохгүй шүү дээ.

Тэгэхээр бидний угаасаа даатгалын тогтолцоо сангуудын үйл ажиллагаа чиглэл, даатгалаас авч байгаа мөнгө яаж эргэлдүүлж ашиглах нь зүйтэй юм гэдэг нь алдагдсан буруу байгаа юм. Бүгд нийгмийн даатгал төлж байгаа. Угаасаа л төлж байдаг мөнгө. Харин нэг өдөр өвдөхөд НДШ, ЭМД төлж байгаа гэсэн хүлээлт байсан болохоос яг ийм юм болдог гэж бодоогүй.

Дээрээс нь хардах эрхийнхээ хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Яагаад дандаа сангийн хулгай гараад байдаг юм. БЗС, ЖДҮ, НДШ сан ч гэдэг юм уу. Тэгэхээр угаасаа миний, таны төлж байгаа даатгалыг сандаа татан төвлөрүүлээд байгаа юм.

Тэгэхгүйгээр ЭМД даа оруулж байгаа 2 хувиа ч юм уу нэмээд эмнэлгийн бааз, тоног төхөөрөмж, эмч ажилтнуудыг цалинд зарцуулбал өнөөдөр би магадгүй гадагшаа яваад сууж байхгүй. Ганц би биш мянга мянган хүмүүс явж байгаа. Хэдхэн сартайгаас эхлээд өвөө эмээ нар хүртэл явж байгаа. Тэнд хэдэн төгрөг зарцуулагдаж, хэдэн хүн амь эрсдэж байгааг би мэдэхгүй. Статистик тоо судалгаа гэж гаргадаг ч юм уу бүү мэд. Тэгээд өвдсөн нэг нь гадаадад эмчлүүлээд “за чимээгүй байя” гээд чимээгүй болоод л үлддэг. Бурхан минь би одоо эдгэрсэн юм чинь болоо ерөнхийдөө манай улс болохгүй байна гэж бодоод л өнгөрдөг. Тэгэхээр зүгээр бодоод өнгөрөн биш өнөөдөр өөрийнхөө төлж байгаа мөнгөнд анхаарал хандуулж авч байгаа үйлчилгээндээ анхаараасай л гэж бодоод байгаа юм.

Мөн өвчлөл залуужихад нөлөөлж хамгийн том зүйлүүдийн нэг ажилтнуудынхаа авч буй ажлын ачааллыг ч тооцдоггүйд байгаа юм. Ажлын гүйцэтгэлийг дүгнээд байгаа юм чинь ачааллыг нь гэсэн дүгнэдэг баймаар байна. Гаднын улсад янз бүрийн аргаад дүгнэдэг. Бид хэн нэгэн Инфлюнсерүүдийн хэлсэн зүтгээд бай залуу хүн юм чинь зорилгодоо хүрнэ гэсэн хэвшмэл тогтолцоо яриад нэг нэгэндээ шейрлээд байдаг. Гэтэл залуу хүн ч гэсэн өвдөж болно. Чиний ажлын ачааллыг яаж дүгнэж байгаа юм. Ажлын ачаалал чинь ихдээд байвал ямар арга хэмжээ авч барих ёстой юм.

Энэ талаар сургалт байдаг юм уу. Үгүй шүү дээ. Ажлын гүйцэтгэлээ аваад ир гэхээр биш энэ долоо хоногт хэдэн цаг хэтрүүлэн ажилласан ачааллыг нь тооцдоггүй. Илүү цаг ажиллаа гэхэд нэг цагт нэг 2 мянган төгрөг өгөх жишээний байна. Хүмүүс анхдагч хэрэгцээнээсээ давж чадахгүй явсаар байгаад өвдөөд байгаа юм. Жирэмсэн болсон ч гэсэн ажлаасаа чөлөө авч явж үзүүлж чадахгүй байсан байгаад л янз бүрийн ургийн гажигтай хүүхэд төрж байна шүү дээ. Тэр хүүхдүүд мөн л жаахнаасаа өвдөөд гадагшаа явж байна шүү дээ. Залуу хүн юм чин гэлгүй ажлын ачааллыг нь дүгнэж, төлж байгаа даатгалыг нь зөв хуваарилж оруулж сан гэж хэн нэгэнд илүү мөнгө олгохоос илүүтэй яг хүртэх хүртэх ёстой цаг үед нь хүртээгээд явбал бидэнд арай өөр нийгэм цаг үе ирэх байх гэж боддог" хэмээсэн юм.