Аадар борооны улмаас 156 тооны мал үерт урсаж хорогджээ

Аадар борооны улмаас 156 тооны мал үерт урсаж хорогджээ

Хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн малчин М-ын 156 толгой мал үерт урсаж хорогджээ.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн “Цагаан-Өндрийн шанд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 231 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т наймдугаар сарын 6-ны өдрийн 21:40-22:30 цагийн хооронд аадар бороо орсоны улмаас 156 толгой мал үерт урсаж хорогджээ. Тус сумын харьяат малчин М-ын 6 тугал, 150 хонь үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Угалзат багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 8-ны өдрийн 10:25 цагт ирүүлсэн байна.