Голын сав газраар суурьшсан айлуудад газраа чөлөөлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хүргүүлж эхэлжээ

Голын сав газраар суурьшсан айлуудад газраа чөлөөлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хүргүүлж эхэлжээ

Голын сав газраар суурьшсан айл өрхүүдийг газраа чөлөөлөхийг анхааруулж, мэдэгдэх хуудас хүргүүлж эхэлжээ.

Тодруулбал, БЗД-ийн 21 дүгээр хороо буюу Дарь эхийн орчмоор үер болж олон айл, албан байгууллага эд хөрөнгө, амь насаараа хохироод байгаа билээ. Цаашид нүүрлэж болох үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд голын ойр орчмын болон үерийн аманд буусан айлуудад газраа чөлөөлж өгөхийг анхааруулж мэдэгдэх хуудас тараажээ. Газраа чөлөөлж өгөх хүсэлтэй айлууд мэдэгдэх хуудсыг газрын албанд үзүүлснээр хотын захиргаанаас нөхөн олгож буй газрыг авах боломжтой юм.

Э.Бадамханд