Үерийн улмаас амиа алдсан нярайг өнөөдөр нутаглуулах бөгөөд аав, ээжид нь хэлж чадаагүй байна

Үерийн улмаас амиа алдсан нярайг өнөөдөр нутаглуулах бөгөөд аав, ээжид нь хэлж чадаагүй байна

Улаанбаатар хотод энэ сарын 5-ны өдрийн 20 цагийн орчимд орсон аадар борооны улмаас уулын үер бууж, Баянзүрх, дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо үерт өртөж, үерийн улмаас дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Үерийн улмаас амиа алдсан дөрвөн иргэний хоёр нь насан хүрсэн хүн байсан бөгөөд тэд тогонд цохиулж амь насаа алдсан. Харин үерийн улмаас амиа алдсан хоёр хүүхдийн нэг нь 10 сартай, нэг нь 15 орчим насны хүүхэд байсан гэх мэдээллийг албаныхан өгөөд буй.

Аав ээжийнхээ хамтаар автомашинтай зорчиж явахдаа үерт өртөж, амиа алдсан 10 сартай нярайг өнөөдөр нутаглуулахаар болжээ. Талийгаач охины аав, ээж, өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сэтгэл санааны хувьд маш хүнд "Үерт урсаж байх үеэ санаж, охиноо байнга асууж байгаа. Харин өөрсдийнх нь эрүүл мэндийг бодоод одоог хүртэл охиныг нь өөд болсон гэдгийг хэлж чадаагүй" гэдгийг ойрын хүрээнийхэн нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тухайн гэр бүл нь ах, дүү, хамаатан садан багатай учир талийгаач охины ажил явдлыг аавынх нь ажлын газрынхан нь зохион байгуулж байгаа талаар тодотгосон байна.

Үерийн улмаас амиа алдсан талийгаач нарын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.