Тарваган тахлаар өвчилсөн хүний ойрын хавьтал найман хүнийг тусгаарлажээ

Тарваган тахлаар өвчилсөн хүний ойрын хавьтал найман хүнийг тусгаарлажээ

Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн талаар ЗӨСҮТ-ээс мэдээлсэн. Уг иргэн нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас хотод ирсэн байдаг талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тухайн иргэний ойрын хавьтал болох найман хүнийг тусгаарлан, шинжилгээ авсан байна. Тодруулбал, Хэнтий аймагт нэгдүгээр хавьтлын нэг хүн, Биндэр суманд гурван хүн бүртгэсэн бөгөөд хоёрдугаар хавьтлын таван хүнийг тусгаарласан байна.