Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдлоо

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдлоо

Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдож, наймдугаар сарын 9-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээн авлаа.

Шэннон Коулин нь АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр болон 2021-2024 онд АХБ-ны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах юм. Энэхүү түншлэлийн стратегийн хүрээнд АХБ Монгол Улсыг КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавихад нь дэмжлэг үзүүлэх аж.

Тэрбээр, "АХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжуудыг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, мөн ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжлийг цогцлооход чиглэдэг. Миний бие эдгээр гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад хамтрагч түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэжээ.

Хатагтай Коулин нь эрчим хүч болон олон салбарыг хамарсан уур амьсгалын чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдсан 24 жилийн туршлагатай. Сүүлийн 10 гаруй жил АХБ-нд ажилласан бөгөөд Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2021 оны есдүгээр сараас эхлэн эрчим хүчний салбар хариуцан ажиллаж байсан. 

Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банк

Э.Бадамханд