Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн хадгалагдана. Нутгийн баруун  хагаст  үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,  Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -26...-31 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна. Улаанбаатарт агавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -21...-23 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.