ВИДЕО: Онон-Балжийн БЦГ-т байршуулсан судалгааны автомат камерт хүрэн баавгайн сонирхолтой дүрс бичигджээ

ВИДЕО: Онон-Балжийн БЦГ-т байршуулсан судалгааны автомат камерт хүрэн баавгайн сонирхолтой дүрс бичигджээ

Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт тавьсан судалгааны автомат камерт хүрэн баавгайн дүрс бичигдсэн талаар тус хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдэгдэв.

Энэ оны тавдугаар сард Хэнтий Дорнод аймгуудын нутагт орших Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт байршуулсан автомат камерт хүрэн баавгайн дүрс бичигджээ. Тус дүрсэд баавгай камерыг сонирхон үнэрлэж, тэвэрч байгаа нь харагдаж байгаа юм. Онон-Балжийн нарсан ойг хамгаалах, байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Энэхүү хэсэг газар нь байгалийн бүс бүслүүрийн шилжилтийн зааг дээр оршдог учраас биологийн төрөл зүйлийн хувьд баян нутаг билээ.  

ВИДЕО: