Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -20...-25 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21  градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -18...-20 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.