Ирэх долоо хоногт хүйтний эрч суларч, ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байна

Ирэх долоо хоногт хүйтний эрч суларч, ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Маргааш буюу энэ 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, энэ сарын 27-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Маргааш буюу энэ сарын 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -24...-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.