ФОТО: Улаанбаатарт агаарын чанар эрс муудаж, иргэд амьсгалахад бэрхшээлтэй болоод байна

ФОТО: Улаанбаатарт агаарын чанар эрс муудаж, иргэд амьсгалахад бэрхшээлтэй болоод байна

Өнөөдөр /2023.12.27/ Улаанбаатар хотод агаарын чанар эрс муудаж, утаанаас болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болоод байна. Тодруулбал, өнөөдөр 10:30 цагийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Дөлгөөн нуур, Баянбүрдийн тойрог орчимд өтгөн утаа тогтож, иргэд амьсгалахад бэрх байна. Харин салхины хурд секундэд 4-9 метр байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлжээ.