Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.