Монголын говьд 50 гаруй мазаалай баавгай амьдарч буй. Иймд нэн ховордож буй Мазаалай баавгайгаа хамгаалцгаая уриалгын дор “Mongol Ai” мазаалайн зургийг бүтээжээ.
Өнгөрсөн оны байдлаар манай улсад нийт 52 мазаалай баавгай бүртгэгджээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгай хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч есдүгээр сард байгуулсан юм. Уг ажлын хэсгийн хуралдаанаар мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн баталсан билээ.