З.Батбаяр: Говьд усны хомстол үүсэж литр усыг мянган төгрөгөөр худалдаж, уснаас болж эрүүгийн хэрэг үйлдсэн тохиолдол гарсан /LIVE/

З.Батбаяр: Говьд усны хомстол үүсэж литр усыг мянган төгрөгөөр худалдаж, уснаас болж эрүүгийн хэрэг үйлдсэн тохиолдол гарсан /LIVE/

2023 оны ус ашиглалтын тоо хэмжээ болон хөрсний ус шавхаж буй талаар барилгын компанийн зөрчил, машин угаалгын газрын усан хангамжийн талаар Усны газраас мэдээлэл өглөө.

Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр “2023 оны ус ашиглалтын дүн урьдчилсан байдлаар гарсан. Энэ жил 645 сая мкуб усыг улсын хэмжээнд ашигласан байна. Энэ тоо доош, дээш 10 саяаар хэлбэлзэж магадгүй. Эцсийн дүн ирэх гуравдугаар сард гарна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 606 сая мкүб ус ашиглаж байсан бол энэ онд ашиглалт 40 гаруй саяаар нэмэгдсэн байна. Энэ нь Улаанбаатар хотын жилийн усны хэрэглээтэй тэнцэхүйц дүн юм. Ус ашиглалт нэмэгдсэнийг хоёр янзын шалтгаантай гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, усны хэрэглээ нэмэгдэж байгаа. Хоёрдугаарт, өмнө нь ус ашиглалт хэрэглээнд тооцогддогүй байсан ус ашиглалт хэрэглээг дүгнэж гаргасантай холбоотой гэж харж байна. Гэхдээ 645 сая мкүб гэдэг бол ОХУ-ын нэг цахилгаан станцын жилийн хэрэглээтэй тэнцэх дүн.

Хамгийн ноцтой нь тодорхой газруудад усны нөөцийн ашиглалт их болсоноос шалтгаалж, усны хомстол үүссэн. Тухайлбал, Улаанбаатар хот болон говийн бүс нутгаар усны хомстол үүсээд байна. Ингэснээр нийслэлд усны үнийн асуудал яригдаж эхэлж байгаа бол говийн бүсэд худгийн усыг булаацалдсанаас үүдэж эрүүгийн гэмт хэрэг гарах тохиолдол бүртгэгдсэн. Улмаар говьд нэг литр ус мянган төгрөг хүрсэн тохиолдол гарсан. Харин Улаанбаатар хотод саяхан гарсан гэдэсний савханцар өвчний улмаас усны эх үүсвэр нь бохирдсон хотхонуудад нэг литр усыг мянган төгрөгөөр зарах үнийн санал гарч ирсэн тохиолдол байгаа. Ер нь цаашид зарим газартаа ус дутагдаж, зарим газартаа үер ихээр буух эрсдэлтэй байна. Үүнтэй холбоотой Монгол Улсын хамгийн их ус хэрэглэж байгаа 10 байгууллагыг жагсаасан. Уг жагсаалтын хамгийн эхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюу Толгой зэрэг компаниуд багтаж байгаа” гэлээ.

Сэтгүүлч: Г.Энхзул

ҮЗЭХ:




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө