БНСУ-д Монголоос нүүдэллэж очсон нүүдлийн шувуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ

БНСУ-д Монголоос нүүдэллэж очсон нүүдлийн шувуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ

БНСУ-ын Кёнгидо мужид 20 жилийн турш байгалийн бичлэг хийж буй "Ecohue DMZ" байгууллагаас "DMZ дахь өвөл" нэртэй арга хэмжээг тус улсад зохион байгуулж, энэ сарын 5-23-ны өдрүүдэд "Монголын хавар" гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байна.

"Нүүдлийн шувуудын урт удаан аялал" гэсэн нэртэй энэхүү үзэсгэлэнд Монгол руу явсан болон Монголоос буцаж ирсэн нүүдлийн шувуудын зураг багтсан аж. Тус үзэсгэлэнгээс Монголоос Солонгосын хойгт айлчилж буй бүргэд, алтан бүргэд, цагаан сүүлт, Стеллерийн бүргэд зэрэг махчин шувуудаас гадна тогоруу, цагаан тогоруу, өрөвтас, нугас үзэх боломжтой гэнэ.