Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.