LIVE: "Давсаа цац" хэмээн Хотын дарга Х.Нямбаатараас иргэд шаардаж байна

LIVE: "Давсаа цац" хэмээн Хотын дарга Х.Нямбаатараас иргэд шаардаж байна

Ойрын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын зам дээр халтиргаа, гулгаа үүсч машин болон явган зорчигчид зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор бодит нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд дамжууж байна. Бухимдсан иргэд Хотын удирдлагуудыг давс, бодисоо цацахыг шаардсаар байгаа юм. 

Гандан орчимд зохицуулалт хийж буй Тээврийн цагдаагийн алба хаагчдаас нөхцөл байдлыг тодруулахад, Өглөөнөөс эхлэн зохицуулалт хийж байна. Энэ хэсгийн замд давс цацаагүй халтиргаа их байгаа тул автомашины осол нэмэгдэх эрсдэлтэй байна” гэсэн юм. Харин жолооч нар “Явсан бүх зам ялгаагүй маш их халтиргаатай байна. Давсаа цацах шаардлагатай байна. Халтиргаанаас болж машинууд мөргөлдсөн осол алхам тутамд байгаа учир замын нөхцөл байдал хүн байна” гэлээ.

Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас эхлэн цас орж эхэлсэн. Иймд авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсч, давс бодис их хэмжээгээр цацах хэрэгцээ шаардлага тулгарсан. Улмаар өчигдөр /2024.01.07/ Баянзүрх дүүрэг, Сансрын тунель, Их тойруу барилга мегасторын ард Намьянжүгийн замын өгсүүр хэсэг, Нарны замын эргэлт, Дарь эхийн уулзвар, Хөх нуруут, Нарантуул захын уулзвар, Зүүн 4-н замын Петровис ШТС зэрэг өгсүүр газруудад нэмэлтээр бодис цацжээ.

ҮЗЭХ