Өчигдөр Ховд, Баян-Өлгий аймагт +7 градус хүрсэн нь 1960 оноос хойших нэгдүгээр сарын хамгийн дулаан өдөр болжээ

Өчигдөр Ховд, Баян-Өлгий аймагт +7 градус хүрсэн нь 1960 оноос хойших нэгдүгээр сарын хамгийн дулаан өдөр болжээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ны өдөр Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар тухайн өдрийн хамгийн дулаан өдөр болж өнгөрчээ. ЦУОШГ-аас мэдээлж буйгаар Баян-Өлгий аймгийн Өлгий сум +2 градус, Булган сум -2 градус, Ногооннуур сум +1 градус, Дэлүүн сум -2 градус байжээ. Харин Ховд аймгийн Жаргалант сум +5 градус, Зэрэг сум -3 градус, Мөст сум +1 градус, Манхан сум +7 градус, Ховд сум +3 градуст байсан нь 1960 оноос хойших нэгдүгээр сарын хамгийн дулаан температурын утгад хүрсэн аж.  Харин өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол нэгдүгээр сарын 13-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.