Т.Болор-Эрдэнийн гэр бүл 40 улсаар дамжин, 44 мянган км зам туулж зорьсон газартаа хүрлээ

Т.Болор-Эрдэнийн гэр бүл 40 улсаар дамжин, 44 мянган км зам туулж зорьсон газартаа хүрлээ

Т.Болор-Эрдэнийн гэр бүл Монголоос Америк хүртэл 40 улсаар дамжин автомашинаар 44 мянган км замыг туулах аяллаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн юм. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Энэхүү аялал нь тус гэр бүлийн удаан хугацаанд мөрөөдсөн мөрөөдөл нь бөгөөд хүүхдүүдээ хорвоотой танилцуулах зорилгоор ийнхүү аяллаа эхлүүлсэн билээ. Ингэхдээ тэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ эх орноосоо хөдөлж, Америкт амьдарч буй том охин Б.Алунгуа дээрээ очин аяллаа ам бүл тавуулаа үргэлжлүүлсэн юм.

Түүнчлэн тус гэр бүл уг аяллынхаа туршид Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50 тоо толгой үлдсэн Говийн баавгай мазаалайгаа сурталчлан, таниулахаар машиныхаа өнгийн говийг бэлгэдсэн шаргал өнгөөр будуулж, #savemazaalai хэмээн бичүүлсэн аж. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Welcome to Mongolia” хөтөлбөрийг дэмжиж дэлхийн олон оронд монголоо сурталчлаад буй.

Тэгвэл дэлхийг тойрон аялж буй Т.Болор-Эрдэнийн гэр бүл энэ сарын 16-ны  /2024.06.16/ өдөр зорьсон газартаа хүрч, аяллаа өндөрлүүлжээ. Ингэснээр тэд хувьд автомашинаа унаад хайртай охинтойгоо уулзахаар Америк тивийг зорин очсон анхны монгол аав, ээж боллоо.