"The MongolZ" Хятадын багийг ялж Зүүн Азийн аварга боллоо

"The MongolZ" Хятадын багийг ялж Зүүн Азийн аварга боллоо

"The MongolZ" баг аравдугаар сарын 31-нд "M Bank Arena"-д болсон Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын Зүүн Азийн аварга шалгаруулах (MCT EA) тэмцээнд түрүүллээ.

Ингэснээр тэд ирэх оны нэгдүгээр сард Туркийн Истанбул хотод болох M8 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн шатанд орох шууд эрхээ авав. "The MongolZ" эхлээд доод хүснэгтийн шигшээд Хятадын Guangzhou Gaming багийг 3:0-ээр хожиж, их шигшээ тоглолтод DianFengYaoGuai (DFYG) багийг 5:3-аар буулган авч аваргын цом өргөсөн байна.