Өчигдөр Эрээн хотоос 60 автомашин нарийн ногоо импортолжээ

Өчигдөр Эрээн хотоос 60 автомашин нарийн ногоо импортолжээ

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөх үеэр Импортын хүнсний ногоог хилээр нэвтрүүлэх үйл явцын талаар сэтгүүлч асуулт асуулаа.

Энэ асуултад Л.Мөнхтүшиг  “Цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын хүрээнд импортын болон экспортын бүтээгдэхүүнүүнийг хэвийн горимоор тээвэрлэхэд хүндрэл үүсэж байгаа. Дотоодод халдвар гарснаас хойш ГХЯ экспорт болон импортыг хэвийн болгох чиглэлээр өндөр анхаарал тавьж ажиллаж байна. Замын-Үүд-Эрээн боомтоор хэвийн үед хоногт 200 орчим машин ачаа нэвтрүүлдэг байсан бол одоо 20 орчим болж буураад байгаа. Үүнийг өдөртөө 50 болгох зохицуулалтыг хийж байна. Хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа нарийн ногоо тасалдсантай холбоотойгоор өчигдөр Эрээн хотоос 60 машин нарийн ногоог импортолсон. Мөн бусад хил залгаа бүсүүдэд ногоон бүс үүсгэж тээврийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна” гэв.